Таны бизнест яг юу хэрэгтэй вэ?
Кофе шоп, ресторан, дэлгүүр, үйлчилгээ, компани — бизнесийнхээ төрлийг сонгоод бид юу бүтээх, танаас юу бэлдэх хэрэгтэйг уншаарай. Үнийн санал товч ярилцсаны дараа ирнэ.
Бизнесийн төрлөөр шийдэл
Бидний хийдэг бүх зүйл
Сайт, апп, төлбөрийн холболтоос эхлээд зураг, видео, судалгаа, сургалт хүртэл — технологийн хэрэгцээгээ нэг багтай ярилцаж шийднэ. Хэд хэдэн гүйцэтгэгчийн хооронд зохицуулах шаардлагагүй.
Ихэвчлэн асуудаг зүйлс
Ямар бизнест сайт, систем хийдэг вэ?
Кофе шоп, ресторан, онлайн дэлгүүр, салон, эмнэлэг, сургалтын төв, зөвлөх үйлчилгээ, олон салбартай сүлжээ, компани, ТББ, холбоод — бизнесийн төрөл бүрт QR цэс, сайт, онлайн дэлгүүр, захиалгын систем, дотоод систем, брэнд, контентийг нэг багаас хийдэг.
Үнийг яагаад шууд бичдэггүй вэ?
Хоёр кофе шопын хэрэгцээ ч өөр байдаг: нэгд нь зөвхөн QR цэс, нөгөөд нь QPay захиалга, сайт хэрэгтэй. Тиймээс товч ярилцаж, яг юу хэрэгтэйг тодорхойлсны дараа хамрах хүрээ, хугацаатай үнийн саналыг бичгээр илгээдэг.
Аль шийдлээ сонгохоо мэдэхгүй байвал яах вэ?
Бизнесээ хэдэн өгүүлбэрээр бичээд илгээгээрэй. Бид хамгийн бага зардлаар эхлэх алхмыг санал болгоно. Заримдаа хамгийн зөв эхлэл нь зүгээр л QR цэс эсвэл нэг хуудас сайт байдаг.
QPay холболтыг та нар хийж өгөх үү?
QPay-ээр төлбөр авах гэрээг танай бизнес өөрийн банктайгаа байгуулж, шимтгэлийг банк тогтооно. Бид техникийн холболтыг хийж, жинхэнэ гүйлгээгээр шалгана.
Танай бизнест юу хэрэгтэйг хамтдаа тодорхойлъё
Бизнесээ товч танилцуулаад, аль түвшин сонирхож байгаагаа бичээрэй. Товч ярилцсаны дараа хамрах хүрээ, хугацаа, үнийн саналыг тодорхой илгээнэ.