Кофе шопд зориулсан QR цэс ба сайт
Ширээн дээрх QR кодыг уншуулахад цэс, үнэ шууд нээгдэж, хүсвэл QPay-ээр захиалж төлнө. Цэс, үнээ та өөрөө хэдхэн минутад шинэчилнэ.
Хэнд зориулсан: Кофе шоп, жижиг кафе, бэйкери, ундааны цэг
Үнийг энд бичдэггүй — товч ярилцсаны дараа танд тохирсон санал илгээнэ.
Кофе шопд хамгийн түрүүнд QR цэс хэрэгтэй: үйлчлүүлэгч ширээн дээрх кодыг утсаараа уншуулаад цэс, үнийг шууд харна. Хүсвэл QPay-ээр захиалж төлөх боломжийг нэмж, Instagram-тай холбосон энгийн сайт дээр хаяг, ажиллах цаг, газрын зургаа байршуулна. Цэс, үнээ та өөрөө хэдхэн минутад шинэчилнэ.
Сонгож болох түвшин
Жижгээс эхэлж, хэрэгцээ өсөхөд дараагийн түвшин рүү шилжиж болно. Түвшин бүр утсан дээр төгс ажиллаж, та өөрөө засах админтай.
- 01Эхлэл
Зөвхөн QR цэс
Цэсээ цаасаар хэвлэхээ больж, үнээ хүссэн үедээ солимоор байвал.
- Утсанд зориулсан, зурагтай цэс
- Ширээ, лангуунд тавих QR код
- Цэс, үнээ өөрөө засдаг энгийн админ
- Дууссан бүтээгдэхүүнийг нэг товчоор нуух
- 02Өсөлт
QR цэс + QPay захиалга
Дараалал багасгаж, захиалгаа утсаар авмаар байвал.
- Цэснээс шууд сагсанд нэмж захиалах
- Таны банкны QPay гэрээгээр төлбөр авах
- Шинэ захиалга лангууны таблет, утсанд харагдана
- Авч явах эсвэл ширээнд хүргэх сонголт
- 03Бүрэн
Бүрэн сайт + QR цэс
Google, Instagram-аас таныг хайж олдог байлгамаар байвал.
- Нүүр, цэс, бидний тухай, холбоо барих хуудас
- Хаяг, ажиллах цаг, газрын зураг
- Instagram хуудастай холбосон
- Google-д олдох суурь тохиргоо
- Сонголтоор: байнгын үйлчлүүлэгчийн урамшууллын санаа
Утас эхэнд, хүнд эффект хэрэггүй
Хүмүүс таны цэс, дэлгүүрийг голдуу утаснаасаа, явж байхдаа нээдэг. Тиймээс бид утсан дээр хурдан нээгдэж, нэг гараар захиалж болохыг эхэнд тавьдаг. Бизнесийн сайтад хүнд 3D эффект хэрэггүй — хурдан, ойлгомжтой байх нь илүү үр дүнтэй.
Утас эхэнд гэдэг нь юу гэсэн үг вэТанаас юу хэрэгтэй вэ
Эдгээрийг бэлдвэл ажил хурдан эхэлнэ. Бүгд бэлэн байх албагүй — дутуу зүйлийг хамтдаа бүрдүүлнэ.
- Цэсний жагсаалт: нэр, үнэ, хэмжээ (жижиг, том), нэмэлт сонголтууд
- Бүтээгдэхүүний зураг. Байхгүй бол утсаар авсан зургийг тань засаж өгнө
- Лого, кофе шопын өнгө. Байхгүй бол хамтдаа сонгоно
- Хаяг, ажиллах цаг, утасны дугаар, Instagram хаяг
- Ширээний тоо, хэрэв QR кодыг ширээ бүрээр хэвлэх бол
- QPay-ээр захиалга авах бол банктайгаа байгуулсан QPay merchant гэрээ
Ажил хэрхэн явагдах вэ
Товч ярилцлага: цэс, ширээний тоо, QPay хэрэгтэй эсэхийг тодорхойлно
Цэсийг тань утсанд зориулж зохион байгуулаад загварыг харуулна
Цэс, үнийг оруулж, QR кодыг хэвлэхэд бэлэн болгоно
QPay-г таны гэрээгээр холбож, жинхэнэ захиалгаар туршина
Нээгээд, цэсээ өөрөө засах аргыг зааж өгнө
Ижил урсгалтай бүтээл
Үнэ бүхий каталог, сагсаар захиалга авдаг ижил урсгалыг ашигласан бүтээл.
Ихэвчлэн асуудаг зүйлс
Хариултаа олоогүй бол шууд бичээрэй — бид өөрсдөө хариулна.
QR цэс хийлгэхэд заавал QPay хэрэгтэй юу?
Үгүй. QR цэс зөвхөн цэс, үнийг харуулж болно — захиалга, төлбөрөө лангуун дээр хэвээр авна. Дараа нь хэрэгтэй гэж үзвэл QPay захиалгыг нэмж болно.
Үнээ өөрчлөх бүртээ танайд хандах уу?
Шаардлагагүй. Админ хэсгээс үнэ, зураг, бүтээгдэхүүнээ өөрөө солиход QR цэс дээр шууд харагдана. QR код өөрчлөгдөхгүй тул дахин хэвлэх хэрэггүй.
Үйлчлүүлэгч апп суулгах шаардлагатай юу?
Үгүй. Утасны камераар кодыг уншуулахад цэс хөтөч дээр шууд нээгдэнэ. Юу ч суулгах, бүртгүүлэх шаардлагагүй.
QPay-ийн шимтгэл хэд вэ, гэрээг хэн хийх вэ?
QPay-ийн merchant гэрээг танай бизнес өөрийн банктайгаа байгуулдаг бөгөөд шимтгэлийг банк тогтооно. Бид зөвхөн техникийн холболтыг хийж, төлбөр зөв орж ирж байгааг жинхэнэ гүйлгээгээр шалгана.
Өөрийн домэйн нэр заавал хэрэгтэй юу?
Заавал биш, гэхдээ өөрийн нэртэй хаяг илүү итгэл төрүүлж, Google-д олдоход тусалдаг. .mn домэйн жил бүр сунгадаг, үнийг datacom.mn дээрээс шалгаарай. Домэйн үргэлж таны нэр дээр бүртгэгдэж, бид тохиргоог нь хийнэ.
Танай бизнест юу хэрэгтэйг хамтдаа тодорхойлъё
Бизнесээ товч танилцуулаад, аль түвшин сонирхож байгаагаа бичээрэй. Товч ярилцсаны дараа хамрах хүрээ, хугацаа, үнийн саналыг тодорхой илгээнэ.
