Үндсэн агуулга руу
Ресторан

Ресторанд зориулсан QR цэс, захиалга, ширээ захиалга

Ширээ бүрийн QR цэсээр үйлчлүүлэгч ширээнээсээ захиалж, QPay-ээр төлнө. Монгол, англи цэс, ширээ захиалга, үнээ өдөртөө солих админтай.

Хэнд зориулсан: Ресторан, паб, гэр бүлийн хоолны газар, жуулчдад үйлчилдэг газар

Үнийг энд бичдэггүй — товч ярилцсаны дараа танд тохирсон санал илгээнэ.

Ресторанд ширээ бүрт өөрийн QR кодтой цэс, ширээнээсээ QPay-ээр захиалж төлөх боломж, урьдчилан ширээ захиалах хуудас хэрэгтэй. Цэс монгол, англи хоёр хэлтэй тул жуулчид ч ойлгоно. Үнэ, хоолоо админаас өдөртөө өөрөө өөрчилнө.

Сонгож болох түвшин

Жижгээс эхэлж, хэрэгцээ өсөхөд дараагийн түвшин рүү шилжиж болно. Түвшин бүр утсан дээр төгс ажиллаж, та өөрөө засах админтай.

  1. 01Эхлэл

    Олон хэлтэй QR цэс

    Цаасан цэсээ солиод, жуулчдад ойлгомжтой болгомоор байвал.

    • Ширээ бүрт тусдаа QR код
    • Монгол, англи цэс, хэл солих товчтой
    • Хоолны зураг, орц, харшил үүсгэгчийн тэмдэглэгээ
    • Үнэ, хоолоо өдөртөө солих админ
    Энэ түвшинд санал авах
  2. 02Өсөлт

    Ширээнээс захиалга + QPay

    Зөөгчийн ачааллыг багасгаж, захиалгын алдааг бууруулмаар байвал.

    • Ширээний дугаартай захиалга гал тогоо, касст шууд очно
    • Таны банкны QPay гэрээгээр төлбөр авах
    • Захиалгын төлөв: хүлээн авсан, бэлтгэж байна, гарсан
    • Өдрийн захиалгын тойм
    Энэ түвшинд санал авах
  3. 03Бүрэн

    Бүрэн сайт + ширээ захиалга

    Шинэ зочид Google-ээс олж, урьдчилан ширээ захиалдаг болгомоор байвал.

    • Нүүр, цэс, арга хэмжээ, холбоо барих хуудас
    • Өдөр, цаг, хүний тоогоор ширээ захиалах маягт
    • Шинэ захиалга орж ирэхэд танд мэдэгдэл очно
    • Газрын зураг, ажиллах цаг, Instagram
    • Google-д олдох суурь тохиргоо
    Энэ түвшинд санал авах

Утас эхэнд, хүнд эффект хэрэггүй

Хүмүүс таны цэс, дэлгүүрийг голдуу утаснаасаа, явж байхдаа нээдэг. Тиймээс бид утсан дээр хурдан нээгдэж, нэг гараар захиалж болохыг эхэнд тавьдаг. Бизнесийн сайтад хүнд 3D эффект хэрэггүй — хурдан, ойлгомжтой байх нь илүү үр дүнтэй.

Утас эхэнд гэдэг нь юу гэсэн үг вэ

Танаас юу хэрэгтэй вэ

Эдгээрийг бэлдвэл ажил хурдан эхэлнэ. Бүгд бэлэн байх албагүй — дутуу зүйлийг хамтдаа бүрдүүлнэ.

  • Бүрэн цэс: хоол, ундааны нэр, үнэ, ангилал
  • Англи орчуулга. Байхгүй бол бид орчуулаад, та шалгана
  • Хоолны зураг, эсвэл зургийн засварыг бидэнд даатгана
  • Ширээний тоо, дугаарлалт
  • Ширээ захиалгын дүрэм: ажиллах цаг, нэг ширээнд хэдэн хүн, урьдчилгаа авах эсэх
  • QPay ашиглах бол банктайгаа байгуулсан merchant гэрээ
  • Лого, хаяг, утас, Instagram хаяг

Ажил хэрхэн явагдах вэ

  1. Товч ярилцлага: ширээ, цэс, хэл, захиалгын урсгалаа тодорхойлно

  2. Цэсийг монгол, англиар зохион байгуулж, загварыг харуулна

  3. Ширээ бүрийн QR кодыг бэлдэж, захиалгын дэлгэцийг тохируулна

  4. QPay-г таны гэрээгээр холбож, багтай тань хамт туршина

  5. Нээгээд, үнэ, хоолоо өөрөө солих аргыг зааж өгнө

Ихэвчлэн асуудаг зүйлс

Хариултаа олоогүй бол шууд бичээрэй — бид өөрсдөө хариулна.

Цэс хэдэн хэл дээр байж болох вэ?

Ихэвчлэн монгол, англи хоёр хэл хангалттай. Хятад, солонгос зэрэг өөр хэл хэрэгтэй бол нэмж болно — орчуулгыг хамтдаа шалгана.

Үнэ өөрчлөгдвөл QR кодыг дахин хэвлэх үү?

Үгүй. QR код нэг хаяг руу заадаг тул та админаас үнэ, хоолоо солиход ширээн дээрх код хэвээрээ, цэс нь шинэчлэгдэнэ.

Ширээ захиалгыг хэн хүлээж авах вэ?

Захиалга бүр админ хэсэгт орж ирж, танд мэдэгдэл очно. Та баталгаажуулах эсвэл өөр цаг санал болгоно.

Зөөгч нарт ашиглахад хэцүү юу?

Үгүй. Захиалгын дэлгэц энгийн жагсаалт хэлбэртэй. Нээлтийн өмнө багтай тань хамт туршиж, зааж өгнө.

QPay-ийн шимтгэл хэд вэ, гэрээг хэн хийх вэ?

QPay-ийн merchant гэрээг танай бизнес өөрийн банктайгаа байгуулдаг бөгөөд шимтгэлийг банк тогтооно. Бид зөвхөн техникийн холболтыг хийж, төлбөр зөв орж ирж байгааг жинхэнэ гүйлгээгээр шалгана.

Үнэ товч ярилцсаны дараа

Танай бизнест юу хэрэгтэйг хамтдаа тодорхойлъё

Бизнесээ товч танилцуулаад, аль түвшин сонирхож байгаагаа бичээрэй. Товч ярилцсаны дараа хамрах хүрээ, хугацаа, үнийн саналыг тодорхой илгээнэ.