Үндсэн агуулга руу

Нууцлалын бодлого

Товчхондоо: таныг ажиглахгүй. Зөвхөн та өөрөө хүсэлт илгээвэл түүнд хариулахад хэрэгтэй мэдээллийг хадгална.

  1. 01

    Ямар мэдээлэл цуглуулдаг вэ

    Та «Төсөл эхлүүлэх» хуудсаар хүсэлт илгээх үед: имэйл хаяг, нэр, утас, бизнесийн нэр (сүүлийн гурав нь заавал биш), бизнесийн төрөл, хэрэгцээ, асуултад өгсөн хариулт, бидэнтэй бичсэн чатын мессежүүд. Сайтын AI туслахад асуулт бичвэл тэр асуултыг хариулт бэлдэхийн тулд боловсруулна, бид хадгалдаггүй.

  2. 02

    Юунд ашигладаг вэ

    Зөвхөн таны хүсэлтэд хариулах, үнийн санал гаргах, төслийн талаар тантай харилцахад. Зар сурталчилгаанд ашиглахгүй, худалдахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

  3. 03

    Хаана хадгалагддаг вэ (Монголоос гадна)

    Сайт болон хүсэлтүүд АНУ-д төвтэй Vercel компанийн серверт (Vercel Blob) хадгалагдана. AI туслахын асуултыг хариулт гаргуулахаар DeepSeek-ийн API руу илгээдэг. Хүсэлт илгээхдээ тэмдэглэх зөвшөөрлөөр та энэ хил дамжуулалтыг зөвшөөрнө (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, 2021).

  4. 04

    Хэр удаан хадгалдаг вэ

    Хүсэлт, чатыг төсөл дуусах эсвэл та устгуулахыг хүсэх хүртэл хадгална. Хариу аваагүй, идэвхгүй хүсэлтийг 2 жилийн дотор устгана.

  5. 05

    Күүки

    Зар сурталчилгааны болон хянах күүки ашигладаггүй. Хүсэлт илгээсний дараа таны чатыг таньдаг ганц техникийн күүки (yt_lead) хөтөчид тань хадгалагдана. Түүнийг устгавал өгсөн «чатын холбоос»-оороо дахин нэвтэрнэ.

  6. 06

    Таны эрх

    Мэдээллээ харах, засуулах, бүрмөсөн устгуулах, зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Чат дотроо эсвэл info@yargaitech.com хаягаар бичихэд 5 ажлын өдрийн дотор шийднэ.

  7. 07

    Таны төхөөрөмжид үлдэх тохиргоо

    Цайвар эсвэл бараан горим, хөдөлгөөний сонголт зөвхөн таны хөтчийн санах ойд хадгалагдана, манай руу илгээгддэггүй.

  8. 08

    Гадагш холбоос

    Instagram, бидний бүтээсэн сайтууд зэрэг холбоос нь өөр сайт нээнэ. Тэдгээр сайт өөрийн нууцлалын бодлоготой.

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11-р сарХолбогдох